Скачать презентацию
Идет загрузка презентации. Пожалуйста, подождите
Презентация была опубликована 8 лет назад пользователемДаваагомбо Сур
1 Боловсруулсан Дэслэгч С.Даваагомбо
2 CDIO-хөтөлбрийн агуулга Хөтөлбөрийн үр дүн CDIO хөтөлбөрийн зарим аргууд Хичээлийн агуулга:
3 БОДОХЗУРАГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА CDIO нь их дээд сургуулийн инженерийн хөтөлбөрт зориулж бий болгосон сургалтын шинэ систем юм.
4 ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАГВАР CONCEIVE C DESIGN D OPERATE I IMPLEMENT O Бодож сэтгэх Зохион бүтээх Туршин хэрэгжүүлэх Ажиллуулан ашиглах
5 Дэлхийн дээд боловсролын чиг хандлага шинэ зууны босгон дээр эрс өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, сургалтын үр дүнг багшийн ажлын үр дүнгээр бус суралцагчдын эзэмшсэн мэдлэг, ур чадвараар үнэлэх, зөвхөн онолын мэдлэг олгох бус практик чадварыг онолтой хослуулах, төсөлд, асуудалд суурилсан сургалтаар суралцагчдад багаар ажиллах, бүтээгдэхүүн бий болгох чадвар эзэмшүүлэх зэрэг чиг ханлагуудыг нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь Юнескогоос гаргасан дээд боловсролын сургалтын 4 тулгуур үзэлтэй нягт уялдаж байгаа юм.
6 2000-аад оны үед АНУ-ын MIT сургууль болон Шведийн хэд хэдэн сургуулиуд нэгдэн инженер технологийн чиглэлд бакалаврын сургалтанд нэвтрүүлэх инженерийн боловсролын шинэ CDIO системийг санаачлан туршиж эхэлсэн нь 2015 оны байдлаар дэлхийн 120 гаруй их дээд сургуульд нэвтэрсэн үр дүнтэй сургалтын арга болж хөгжиж байна. энэхүү CDIO-санаачлагa гэж нэрлэгдэх сургалтын дэвшилтэт арга нь аливаа бодит систем, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг бий болгох явцад Бодож сэтгэх-Зохион бүтээх-Туршин хэрэгжүүлэх-Ажиллуулан ашиглах гэсэн багц үзэл баримтлалын дагуу оюутанд инженерийн боловсрол олгодог.
7 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГИШҮҮН СУРГУУЛИУД Дэлхий даяар 120 гаруй их, дээд сургуулиуд хамтран ажиллаж, CDIO санаачлага улам өргөжин тэлж байна North America Region Latin America Region U.K.-Ireland Region Europe Region Australia and New Zealand Region South Africa Region South Africa Region Asia Region
8 ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ҮР ДҮН Оюутнуудыг дараах зүйлд сургах шаардлагатай: Бодож сэтгэх, Зохион бүтээх, Туршин хэрэгжүүлэх, Ажиллуулан ашиглах зэргийг ойлгуулах Төгс бүтээгдэхүүн болон систем Орчин үеийн инженерийн багийн үйл ажиллагаа Бүгдийг бодож сэтгэдэг илүү насанд хүрсэн хүн 4. CDIO 1.Мэдлэг 2. Хувь хүн 3. Хүмүүс хоорондын харилцаа Өөрийгөө хөгжүүлэх Багаар ажиллах Үйл явц Бүтээгд эхүүн CDIO Сургалтын хөтөлбөр бол инженерийн боловсролд зориулсан дэлгэрэнгүй зорилтуудыг хангасан төлөвлөгөө юм
9 1-р АРГА: ТОМЪЁОЛОХ- ХУВААЛЦАХ-БИЙ БОЛГОХ-ДАХИН БОЛОВСРУУЛАХ FORMULATE-SHARE-CREATE-REVISE Оюутнуудын материалтай харьцах оролцоог нэмэгдүүлэх, ярилцлагын хэлбэрт сургалтявуулах, харилцах чадварыг нэмэгдүүлэх хамтын сургалтын арга Аргачлал: Тодорхой сэдвээр лектор хичээлээ зааж дуусгаад нийт бүлэгт хэд хэдэн асуулт тавина. Эдгээр асуулт гол ойлголтуудыг хамарсанбайх ёстой, буруу ойлгосон, ойлгомжгүй байгаа нийтлэг зүйлсийг илэрүүлэх ёстой.
10 ТОМЪЁОЛОХ: Оюутанууд тодорхой хугацаанд бие даан лекцийн тэмдэглэгээнээсээ суралцана. Багшийн тавьсан асуултанд өөрсдийн хариултаа томъёолоно. ХУВААЛЦАХ: Оюутнуудыг хоёр хоёроор нь хос үүсгэнэ. Нэг нь нөгөөдөө өөрийн шийдлийг ээлжлэн танилцуулана- ижил төстэй эсвэл ялгаатай зүйлсээ мэдэж саналаа солилцоно; бие биенийхээ ойолголтыг засаж учрыг олж ойлгомжтой болгоно. БИЙ БОЛГОХ: Оюутанууд өөрсдийн саналаа эрэгцүүлэн бодож хамгийн сайн санаа бодолд нэгдэн хамтдаа шинэ шийдэл бий болгоно. ДАХИН БОЛОВСРУУЛАХ: Багш бүх оюутаныг хамтад нь буцаан суулгаад санамсаргүйгээр аль нэг хосыг сонгож тавьсан асуултан дахь тэдний шийдлийг сонсоно. Алдаа болон буруу ойлголт ангиараа ярилцаж эхлэх эхлэлийг тавина.
11 2-р АРГА: MUD Оюутнууд хичээлийн үед мэдээлэл цуглуулах, хариу үйлдэл хийх зэргээр байнга эргэх холболттой байна. Хичээлийн жилийн турш оюутанууд юу ойлгосон (ойлгоогүй) мэдэж авсанаар оюутнуудын суралцах үйл ажиллагааг сайжруулана. Шууд буцах холболт нь оюутаны суралцах үйл ажиллагааг хянах, ойлгохгүй байгаа нийтлэг зүйлийг таньж мэдэн анхааралаа хандуулна. Мэдээлэл цуглуулах журам Хичээлийн явцад оюутануудад тэмдэглэл хийх наалддаг цаас тарааж өгнө Хичээлийн төгсгөлд оюутнууд ойлгохгүй байгаа сэдвүүдээ жагсаан бичсэн байна. Оюутнууд зориулалтын самбарт тэмдэглэл хийсэн цаасаа наана.
12 Хариу үйлдэл хийх журам Хичээлийн веб сайтаар эсвэл дараагийн хичээлийн эхэнд хамгийн нийтлэг асуултанд анхаарал хандуулна. Асуудлийн хүрээнд анхаарал хандуулах үүднээс дараагийн хичээлүүдийг өөрчилж болно. Дараагийн хичээлийн жилд дахин орох сэдэв, материалын арга замыг сайжруулах болно Хүлээгдэн буй сургалтын үр дүн биелэгдсэнийг баталгаажуулах эерэг буцах холболтыг цуглуулахад энэ аргыг хэрэглэж болно.
13 3-Р АРГА: СУРСАНАА ДАВТАХ RECITATION/TICKING Хичээлийн онолын мэдлэг, асуудал шийдэх, мэдээлэл солилцох үр чадваруудыг нэгтгэсэн сургалтын хамгийн энгийн жишээ. Асуудал шийдэхэд ихэнхи цагаа зарцуулахад оюутнуудыг өдөөх, сургалтын идэвхитэй байдлыг шаардах, гүнзгийрүүлсэн сургалтыг дэмжих, оюутантай хурдан шуурхай буцах холболт хийх идэвхитэй сургалтын арга хэрэгсэл юм.
14 АРГАЧЛАЛ Хичээлийн төгсгөлд ижил төрлийн асуудлуудыг шийдэж ирэхийг оюутнуудаас шаардана. Дараагийн хичээлийн эхэнд танилцуулахаар хүсч бэлдсэн асуудлуудын жагсаалт дээр оюутнуудыг ажиллуулна. Самбарт асуудал танилцуулах оюутнуудыг санамсаргүйгээр сонгоно. Асуудал бүрт нэг оюутан байна. Тухайн оюутан асуудлын хариултыг үнэн сэтгэлээсээ чармайж харуулах ёстой. Хангалттай шийдэл рүү ангийн хэлэлцүүлэгийг хөтлөж явуулах чадвартай байх ёстой. Бүтэлгүйтвэл оролдлогыг зогсооно. Тухайн асуудлын доод тал нь 75%-ийг хариулахыг шаардана. Урамшуулалын оноогоор шагнана. Бүлгийн оюутаны тоо-30-аас бага байх үед илүү үр дүнтэй учир тухайн модулийн бүх хичээлд оюутан бүрийг дуудаж гаргах боломжтой.
15 4-р арга: галлерей үзэх GALLERY WALK Багш хэлэлцүүлэг хийх хэд хэдэн асуулт бэлтгэнэ. Галлерей үзэх оюутаны баг 3-аас 5 гишүүнтэй байна. Иймд тухайн анги 20 оюутантай байвал 4 эсвэл 5 асуулт бэлтгэж бичнэ. Олон оюутантай анги байвал илүү олон асуулт бэлтгэнэ эсвэл ангийн өөр өөр хэсэгт 4-өөс 5 ижил асуултаа хэрэглэнэ. Асуулт нь мэдлэг, ойлголтын суурийг тавиж задлан шинжлэх, нэгтгэн шинжлэх үнэлгээ хийх үйлдлийг оролцуулсан өндөр зэрэглэлийн сэтгэх чадварыг бий болгоно. Асуултыг ангийн хананы өөр өөр газарт мөн анги дотор өөр өөр газарт байрлуулсан ширээ, самбар дээр байрлуулна эсвэл өөр өөр компьютерт бичигдэнэ. Багуудыг цугларч асуултыг ярилцах хангалттай орчинг төлөвлөнө.
16 Асуулт бүр дээр оюутаны баг өмнөх баг юу бичсэнийг шалгаж үзээд шинэ агуулга нэмнэ. 3-аас 5 минутын богино хугацааны дараа тойрч эргэнэ. Асуултын мөн чанараас хамаарч хугацаа өөр өөр байна. Багууд цагийн зүүний дагуу тойрч эргэн дараагийн байрлал руу очино. Бүх асуултанд анхаарал хандуулах хүртэл тойрч эргэнэ. Оюутнууд асуултуудыг авч хэлэлцэж байхад багш асуултыг тодоруулах, оюутаны ойлголтыг бататгах, жижиг алдаанд анхаарал хандуулах зэргээр оюутануудын тойрон эргэлтэнд хяналт тавина. Оюутануудын ойлголтын буруу төсөөлөл, эндүүрэлийг тэмдэглэн авч авч хийчээл дуусахаас өмнө эдгээр асуудалд анхаарал хандуулана. ИЙМ байдлаар Галлерей үзэх нь энгийн үнэлгээ хийх үнэт хэрэгсэл болдог.
17 Анх эхэлсэн байрлалд баг буцаж ирээд өөрсдийн саналыг нэгтгэн ангийнхандаа яриагаар тайлан тавина. Тайлан тавих үе шат нь бүх оюутнуудыг хамруулах, буруу төсөөлөл, эндүүрэлд анхаарал хандуулах том боломж юм. Ярианы тайлангийн оронд баг эсвэл хувь хүн бичгийн тайлан хийж дуусгана. 5-Р АРГА: ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТЫН АСУУЛТУУД CONCERT QUESTIONS Лекцэнд суурилагдсан хичээлүүдэд оюутануудын ойлголтыг шалгахад ерөнхий ойлголтын асуултуудыг хэрэглэнэ (лекцийн 20 минут тутамд 1 асуулт оруулна)
18 Түлхүүр ойлголтуудтай холбоотой нийтлэг хүндрэлийг нээж илэрүүлэх зориулалттай асуултууд байна. Энгийн нэг ойлголт дээр нэг зэрэг төвлөрнө. Асуултууд оюутануудын ердийн буруу ойлготууд дээр үндэслэсэн хэд хэдэн байж болохоор хариулттай байна. Асуултыг зөвхөн тэгштгэл хэрэглэн шийдэх боломжгүй байх тийм байдлаар боловсруулана. Үүнний оронд асуултууд оюутнуудын ерөнхий төсөөлөлийн ойлголтонд анхаарал хандуулах ёстой. Ерөнхий төсөөлөл асуултын жишээ: Металлыг халаахад тэлдэг. Тойрог хэлбэрийн нүхтэй нимгэн төмрийг халаавал нүхний диаметр яах вэ? 1. Нэмэгдэх үү 2. Багасах уу 3. Хэвээр байх уу
19 Их сургуулийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг орчин үеийн шаардлагын дагуу өөрчилж, шинэчилж, оюутанд 21-р зууны шинэ арга барил эзэмшүүлэх, үүний тулд сурах үйл ажиллагааны үр дүнд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.
20 Анхаарал хандуулсанд баярлалаа
Еще похожие презентации в нашем архиве:
© 2024 MyShared Inc.
All rights reserved.