АУС 511-р хэсгийн оюутан: М.Булган Ш.Насанбат Ц.Номин М.Оюундарь.

Презентация:



Advertisements
Похожие презентации
АУС 511-р хэсгийн оюутан: М.Булган Ш.Насанбат Ц.Номин М.Оюундарь.
Advertisements

Транксрипт:

АУС 511-р хэсгийн оюутан: М.Булган Ш.Насанбат Ц.Номин М.Оюундарь

Эрүүл мэндийн байгуулгын хог хаягдал нь оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх, судалгаа шинжилгээ явуулах явцад эмнэлэг, шинжилгээ судалгааны салбар нэгж, лабораториудад үүсч буй дайвар бүтээгдэхүүн юм.

Эрүүл мэндийн байгуулгын хог хаягдалд: зүү, хурц үзүүртэй зүйлс, бохирдсон материал, хүний биеийн шингэн, нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэглэлүүд, анатомийн хог хаягдал, тариур, наалдац бэлтгэсэн тавиур шил, эдийн сорьцын үлдэгдэл, зулбасан ураг, эхэс, халдвартай ороох боох материал, хүний ялгадас зэрэг ордог.

Хог хаягдал үүссэн цэгээс түүнийг: 1. Ангилах2. Ялгах3. Савлах4. Цуглуулах5. Хадгалах 6. Түр байршуулах 7. Тээвэрлэх 8.Халдваргүйтгэх 9. Устгах 10. Дахин боловсруулах цогц үйл ажиллагааг хэлнэ.

Хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, энэ чиглэлээр судалгаа, сургалт, үйлдвэрлэл, хяналтын ажил эрхэлдэг байгууллагуудад үүсэх хий, шингэн, хатуу хог хаягдлыг эрүүл мэндийн байгууллагын нийт хог хаягдал гэнэ.

Нийт хог хаягдлын ангилал 1.Ердийн хог хаягдал Эрүүл мэндийн байгууллагын албан тасалгаа, үйлчилгээний өрөө, агуулах, хонгил, орчны эдэлбэр газарт үүсэх ахуйн хог хаягдлыг хэлнэ. 1.Ахуйн хог хаягдал 2.Дахин боловсруулах хог хаягдал 2. Тусгай хог хягдал Эрүүл мэндийн байгууллагын оношлогоо, эмчилгээ, үйлчилгээний явцад үүсэх хүн, амьтны бие, эрхтэн, эд, хэсэг, бичил биетийн өсгөвөр, цус, бусад шингэн, ялгадас, эм эмийн бүтээгдэхүүн, био бэлдмэл, зүү тариур, хурц үзүүртэй, иртэй багаж хэрэгсэл, химийн болон цацраг идэвхит бодис зэрэг хог хаягдлыг хэлнэ.

Албан тасалгаа, үйлчилгээний өрөө, бие засах газар, гал тогоо, агуулах, хонгил, орчны эдэлбэр газар, цэцэрлэг, ногоон талбайгаас гарч буй сав баглаа боодол, хоол хүнс, жимсний хальс г.м хог хаягдал Шил, цаас, цаасан хайрцаг, хөнгөн цагаан, хаягдал төмөр болон төрөл бүрийн хуванцар зэрэг ашиглаж болох хог хаягдал хамаарна. Ахуйн хог хаягдал Дахин боловсруулах хог хаягдал

1. Халдварын зэрэг өндөртэй хог хаягдал ОУЭМД-ээр зохицуулагддаг болон байгалийн голомтот халдварт өвчнүүд, сүрьеэ, БЗХӨ-үүд үед болон лабораториос үүссэн 2. Халдвартай хог хаягдалБиеийн өтгөн, шингэн, ялгадас, цус, цэр, шүлс г.м.-р бохирлогдсон зүйлс 3. Хурц үзүүртэй, иртэй хог хаягдал Хүний арьс салстыг хатгаж гэмтэл учруулж болохуйц бүх хог хаягдал орно. 4. Эмгэг хог хаягдалМэс ажилбар,задлан шинжилгээний явцад гарсан биеийн хэсэг, тайрсан эд эрхтэн, хавдрын ургацаг, ихэс, зулбадас г.м 5. Эмийн хог хаягдалХугацаа дууссан, хэрэглэхийг хориглосон, хагарч гэмтсэн, бохирдсон эм, биобэлдмэл, вакцин, мансууруулах болон сэтгэц нөлөөт эм, бодис агуулсан сав, тун шил, хайрцаг г.м 6. Химийн бодисын хог хаягдал Хатуу, шингэн, хий байдалтай лабораторийн хаягдал, ариутгалын бодис, уусгагч, рентген зургийн хальс бэхжүүлэгч, боловсруулах уусмал, формальдегид, этилен оксид, хугацаа дууссан химийн бодисууд г.м 7. Эсэд хортой нөлөөтэй хог хаягдал Хавдрын эмчилгээний үед хэрэглэгддэг эсэд хортой нөлөө үзүүлдэг эм, эмийн үлдэгдэл, тэдгээрийг агуулж байсан сав, тун шил, хайрцаг, хавдрын эмчилгээ хийлгэсэн хүний биологийн шингэн г.м 8. Цацраг идэвхит хог хаягдал Ионжуулагч цацраг бүхий радионуклидууд агуулсан цацраг идэвхит шинж чанар бүхий хатуу, шингэн, хийн хаягдал 9. Даралтат савШахсан хий, шингэн, нунтаг материал агуулсан бортогон хэлбэртэй цилиндр эсвэл аэрозольтой сав, даралтат савнууд 10. Хүнд металлын хог хаягдал Хэрэглээнээс гарсан халууны шил, даралтны аппарат г.м эмнэлэгийн зарим төрлийн багаж хэрэгсэл

ОУ – н эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг болон байгалийн голомтот халдварт өвчнүүд, Сүрьеэ БЗХӨ - үүдийн үед болон лабораториос үүсэх хог хаягдлууд (эд эсийн өсгөвөр дэх эмгэг төрөгч агуулсан амьд үүсгэгч, тэжээлт орчин, тэдгээрийг хэрэглэхэд ашиглагдаж буй багаж хэрэгсэл) халдварын зэрэг өндөртэй хог хаягдалд хамаарна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад үүсэх халдварын эрсдэл бүхий биеийн өтгөн, шингэн ялгадас, цус, цэр, шүлс гэх мэтээр бохирлогдсон зүйлс Арьс салстыг арчиж цэвэрлэх, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэсэн цаас, самбай, хөвөн, даавуу гэх мэт Боолтын материал Нэг удаагийн хуванцар багаж хэрэгсэл, гуурс, толь, бээлий, систем, малгай, амны хаалт, хуучирсан цагаан хэрэглэл болон бусад хог хаягдлууд нь халдвартай хог хаягдалд хамаарна.

Зүү, хагарсан шил Хутга зэрэг хүний арьс салстыг хатгаж гэмтэл учруулж болохуйц бүх төрлийн хог хаягдлыг хурц үзүүртэй хог хаягдалд хамааруулна.

Мэс ажилбар, задлан шинжилгээний явцад гарсан биеийн хэсэг, тайрсан эд эрхтэн, хавдрын ургацаг, ихэс, зулбадас гэх мэт хог хаягдал эмгэг хог хаягдалд хамаарна.

Хугацаа дууссан, Хэрэглэхийг хориглосон, Хагарч гэмтсэн, Бохирдсон эм, биобэлдмэл, вакцин, мансууруулах болон сэтгэц нөлөөт эм, бодис агуулсан сав, туншил, хайрцаг гэх мэт хог хаягдал эмийн хог хаягдалд хамаарна.

ЭМБ – н оношлогоо эмчилгээ, шинжилгээ, судалгаа, цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагааны явцад үүссэн хатуу, шингэн, хий байдалтай лабораторийн хаягдал (урвалж оношлуур, химийн бодисын хаягдал г.м), ариутгалын бодис, уусгагч, рентген зургийн хальс бэхжүүлэгч, боловсруулах уусмал, формальдегид, этилен оксид, хугацаа дууссан химийн бодисууд г.м хог хаягдлууд нь химийн бодисын хог хаягдалд хамаарна.

Хавдрын эмчилгээний үед хэрэглэгддэг эсэд хортой нөлөө үзүүлдэг эм, эмийн үлдэгдэл, тэдгээрийг агуулж байсан сав, туншил, хайрцаг, хавдрын эмчилгээ хийлгэсэн хүний биологийн шингэн г.м хог хаягдал нь эсэд хортой нөлөөтэй хог хаягдалд хамаарна.

Эмчилгээ, оношлогоо, шинжилгээ, судалгааны ажлын явцад үүсэх Cr-51, Ga-67, I-25, I-131, In-111, P-32, Rb- 86, RD-222, S-35, Tc-99 г.м ионжуулагч цацраг бүхий радионуклидууд агуулсан цацраг идэвхит шинж чанар бүхий хатуу, шингэн, хийн хаягдал нь цацраг идэвхит хог хаягдалд хамаарна. 8. Ц АЦРАГ ИДЭВХИТ ХОГ ХАЯГДАЛ

Ц АЦРАГ ИДЭВХИТ ХОГ ХАЯГДЛЫН САВЛАЛТ, ХАЯГЛАЛТ

Шахсан хий, шингэн, нунтаг материал агуулсан бортгон хэлбэртэй цилиндр эсвэл аэрозольтой савнууд даралтат саванд хамаарна. Даралтат савыг босоо байрлалд хадгална.

Хэрэглээнээс гарсан халууны шил, даралтны аппарат г.м эмнэлгийн зарим төрлийн багаж хэрэгсэл, Өдрийн гэрэл, зай нь хүнд металл, тухайлбал кадми, мөнгөн ус, хар тугалга г.м-г агуулдаг тул эдгээр хог хаягдал нь хүнд металлын хог хаягдалд хамаарна.

Амархан цоорч гэмтэхгүй, шингэн нэвчихгүй, нийлэг материалаар хийгдсэн, 5 микроноос багагүй зузаантай уутыг ашиглана. Хог хаягдлын уут хаягдал тус бүрийн ангилалд тохирсон өнгөтэй байх бөгөөд тохирох таних тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байна.

Хогийн сав, уут тогтоогч дараах шаардлага хангасан байна: Зориулалтын хогийн сав эсвэл уут тогтоогчийг ашиглана. Хогийн сав нь шингэн нэвчихгүй, хуванцар, металл зэрэг материалаар хийгдсэн зузаан, бат бөх байх. Хогийн сав нь таглаатай, хөлөөрөө дарж онгойлгодог байх. Уут тогтоогч нь өндөр нягтралтай хуванцар материалаар хийгдсэн, таглаатай байх бөгөөд хэрэв овор ихтэй бол дугуйтай байна. Гарч байгаа хаягдлын хэмжээнээс хамаарч хогийн сав, уут тогтоогчийн багтаамж нь л байх бөгөөд 2/3 –т Анхаар гэсэн тэмдэглэгээ байна.

Хогийн сав, уут тогтоогч нь био аюулгүйн тэмдэг тэмдэглэгээтэй байна. /Хог хаягдалтай уут, савыг тодорхой нэг газар байршуулж, хаягдлыг хэрхэн ангилан ялгах талаар заавар, санамжийг бичиж байрлуулсан байна./ Хог хаягдлын тээвэрлэлт: ЭМД-ийн байгууллагын хог хаягдлыг эмнэлэгээс гадагш тээвэрлэхэд сайдын тушаалаар батлагдсан заавар мөрдөнө. Эмнэлэгийн хог хаягдлыг долоо хоногт 3-с доошгүй удаа тээвэрлэн зайлуулна. Хог хаягдлыг эмнэлэгийн байгууллага дотор тээвэрлэх: Тасаг доторх хог хаягдлыг цуглуулах цэгээс эмнэлэгийн хог хаягдал түр хадгалах байр руу зөвөрлөх тэргэнцэр, сав дараах шаардлага хангасан байна.

Үүнд: ЭМДБ-ийн хог хаягдлыг эмнэлэг дотор зөөвөрлөх хамгийн оновчтой маршрутыг байгууллага бүр тогтоосон байна. Ингэхдээ хог хаягдлын хэмжээ, төрөл, тасаг доторх цуглуулах цэгийн байршил, багтаамж зөөвөрлөх тэргэнцэрийн хүрэлцээ, үйлчлүүлэгчдийн нягтрал зэргийг тооцоолсон байна. Ачиж буулгахад хялбар байх, хэт өндөр биш байх. Хог хаягдалтай уутыг гэмтээхээр хурц ирмэг, үзүүргүй байх. Түгээмэл хэрэглэгддэг угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн бодист тэсвэртэй, цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн байх. Таглаатай, тэмдэглэгээтэй байх шаардлагыг хангасан байх шаардлагатай.

ЭМДБ бүрт эмнэлэгийн хог хаягдлыг түр хадгалах байр байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Хана, тааз, шалыг угааж цэвэрлэх, халдваргүйтгэх боломжтой байх. Ус, бохир усны системийн холбоотой бохир ус зайлуулах хоолоотой байх. Эмнэлэг дотроо эсвэл тусдаа байранд байрлаж тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх зам талбайгаар хангагдсан байх. Хаалга нь цоожтой, гадны хүн, шувуу, бусад амьтан орох боломжгүй байх. Шаардлагатай хэрэгсэлээр хангагдсан байх (хоргүйжүүлэх, саармагжуулах бодис, уусмал, цэвэрлэгээний материал, хөргөх төхөөрөмж гэх мэт)

Нарны шууд тусгал тусахгүй, сэрүүн (18C хүртэл, 60%-с ихгүй чийглэгтэй) агааржуулалт сайтай байх Байгалийн эсвэл зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй байх Аюулгүй ажиллагааны зааварчилгаатай байх Хог хаягдлыг жинлэх зориулалттай жинтэй байх, бүртгэл хөтлөх Боловсруулалтын арга өөр өөр хог хаягдал ялгаж хадгалах боломжтой байх бөгөөд агаар дахь хорт бодисуудын агууламж эрүүл ахуйн шаардлага хангасан байна. Хогийн сав, хог тээвэрлэх тэргэнцрийг цэвэр болон бохироор тусад нь хадгалах боломжтой байх.

Хог хаягдлын устгал: ЭМБ-с гарсан ердийн хог хаягдлыг тухайн орон нутгийн тохижилт үйлчилгээний байгууллагауудтай хийсэн гэрээний дагуу устгана. ЭМБ-д үүссэн тусгай хог хаягдлыг халдваргүйтгэж устгахад дараах аргуудаас хэрэглэнэ. Өндөр даралттай уураар халдваргүйтгэх, Бичил долгионоор халдваргүйтгэх, Зориулалтын шатаах зууханд өндөр температурт шатаах (1100ºС-с дээш tºC), Эрүүл ахуйн шаардлага хангасан булах цэг (ландфилл)-т хаяж, хөрсөөр хучих, Тусгай хог хаягдлыг ангилал тус бүрт тохирсон аргуудаар устгана.